- Нүүр хуудас
- Зөвлөгөө
- АМЖИЛТТАЙ ЯВАА БИЗНЕСҮҮД ЯМАР ҮЕД БИЗНЕСИЙН ЖИЖИГ ЗЭЭЛ АВДАГ ВЭ?
Blog
АМЖИЛТТАЙ ЯВАА БИЗНЕСҮҮД ЯМАР ҮЕД БИЗНЕСИЙН ЖИЖИГ ЗЭЭЛ АВДАГ ВЭ?
- 05 сарын 28, 2020
- Зөвлөгөө
Ямар ч байгууллагын хувьд бизнесийн зээл авах хэрэгцээ, шаардлага гарах үе олон тохиолддог. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрийн, тоног төхөөрөмжийн, эргэлтийн хөрөнгийн зээл гэх мэт бизнесийн зээлийг банк, банк бус санхүүгийн байгууллагууд санал болгодог. Бизнесийн салбарт амжилттай байгаа байгууллагуудын хувьд ямар тохиолдолд бизнесийн зээл авдаг вэ? Танай байгууллагын хувьд мөн адил доорх нөхцөл байдал, шаардлагууд тулгарч байна уу?
БИЗНЕС УРАГШТАЙ БАЙХ ҮЕД
Ямар нэг санхүүгийн хэрэгцээ гарсан үед л зээл авах ёстой мэтээр ихэнх бизнес эрхлэгчид боддог. Гэхдээ ихэнх банк, санхүүгийн байгууллагаас жижиг бизнесийн зээл зөвшөөрөгдөж гарах хүртэл багагүй хугацаа шаарддаг учраас яаралтай санхүүгийн хэрэгцээ гарсан үед зээлийн хүсэлт гаргах нь цаг хугацааны хувьд эрсдэлтэй хэрэг. Түүнээс гадна бизнес урагштай сайн байгаа үед зээлийн хүсэлт гаргах нь хамгийн зөв шийдвэр болдог. Яагаад гэвэл танай бизнес амжилттай байгаа нь банк, санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагчид зээлээ эргүүлэн төлөх чадварыг эерэгээр үнэлэх гол түлхэц болно. Тэгэхээр тодорхой санхүүгийн эх үүсвэр хайж байгаа бол бизнесээ сайн, урагштай байх үедээ л банк, санхүүгийн байгууллагад хандах нь зөв.
БЭЛЭН МӨНГӨНИЙ УРСГАЛ ХҮНДРЭЛТЭЙ ҮЕД
Ихэнх байгууллагын хувьд эргэлтийн хөрөнгө, бараа материал, түрээс, цалин, ажлын хөлсний зардлаа гарган бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдээс бараа, бүтээгдэхүүний төлбөрөө тодорхой хугацааны дараа л хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл борлуулсан бүтээгдэхүүний орлого дансанд орж ирэхээс өмнө аль хэдийн бараа, материал, түрээс, цалингийн зардал данснаас гараад явчихдаг. Ийм үед тухайн бизнес ашигтай ажиллаж байгаа ч бэлэн мөнгөний урсгалд асуудал гарах нь элбэг тохиолддог. Бизнесийн зээл яг л ийм үед бизнесийн байгууллагуудыг бэлэн мөнгөний хомсдолд орохоос сэргийлж, бараа, материал, үйл ажиллагааны зардлаа цаг тухайд нь төлж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад тусладаг.
БИЗНЕС ТАНЬ ӨРГӨЖИЖ БУЙ БОЛ
Бизнес өргөжихийн хэрээр үйл ажиллагаагаа тэлэх, тоног төхөөрөмж худалдан авах, илүү том талбай түрээслэх, шинэ байранд нүүх гэх мэт хэрэгцээ гарч эхэлнэ. Эдгээр зайлшгүй боловч томоохон зардлыг өөрийн эх үүсвэрээр шийдэх боломжгүй үед мөн л бизнесийн зээл танд хэрэг болох нь дамжиггүй.
ТОМООХОН ЗАХИАЛГА АВСАН ҮЕД
Борлуулалтын оргил үед бүтээгдэхүүний хангалттай нөөц бий болгох нь нэн тэргүүний асуудал. Гэхдээ хангалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нөөцлөх нь бараа, материал, цалингийн болон бусад зардлыг урьдчилан гаргана гэсэн үг. Нөгөө талаас томоохон харилцагчтай гэрээ байгуулсан бол тухайн харилцагчаас ирж буй томоохон захиалгыг цаг тухайд нь амжилттай биелүүлэхийн тулд нэмэлт бэлэн мөнгөний эх үүсвэр шаардлагатай болж болно. Ийм тохиолдолд бизнесийн байгууллагуудад бизнесийн зээл тус болдог.
ӨӨР БИЗНЕС ХУДАЛДАН АВАХ ҮЕД
Танд бизнесээ өргөтгөх, томоохон бизнес худалдан авах алдаж болох алтан боломж гарч ирэх үе тохиолдож болно. Жишээлбэл, өрсөлдөгч компаниа эсвэл өөр зах зээл дэх бизнес худалдан замаар бизнесээ өргөжүүлэх нь бизнесийн байгууллагуудын хувьд амжилт олох бас нэгэн үндэс болдог. Гэхдээ өрсөлдөгч компани, шинэ бизнес худалдаж авах өртөг өндөртэй хөрөнгө оруулалтын нэг. Бас л амжилттай яваа бизнесийн байгууллагууд ийм хэрэгцээ шаардлага гарсан үед бизнесийн зээл авч, шийдэх нь бий.
Мэдээлэл авах
Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
[contact-form-7 id="207" title="Newsletter"]