- Нүүр хуудас
- Ажлын байр
- Хүний нөөцийн албаны менежер
Blog
Хүний нөөцийн албаны менежер
- 06 сарын 18, 2020
- Ажлын байр
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, дүрэм журмыг боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг үйл ажиллагаанд нэвтрүүлж,хэрэгжүүлэх, хяналт тавих, сайжруулах
- Хүний нөөцийн үйл ажиллагааны сар, жилийн төлөвлөгөө, тайланг боловсруулах, компанийн стратеги, бизнес төлөвлөгөө гаргахад чиг үүргийн хүрээнд оролцох, биелэлтийг хангаж ажиллах, бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг улирал, жилээр гаргах, тайлагнах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан буса чиг үүргийн хүрээнд ажиллах
Тавигдах шаардлага:
- Бизнес удирдлага, Хүний нөөц, Менежментийн чиглэлээр Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Оффисын болон Хүний нөөцийн удирдлагын программ дээр ажиллах чадвартай
- Тайлан мэдээ боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Тайлагнах, илтгэх ур чадвартай
- Албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулах чадвартай
- Ажилтныг сургах, чиглүүлэх ур чадвартай
- Манлайлах, удирдан зохион байгуулах
- Асуудлыг шийдвэрлэх, шийдлийг олох, хэрэгжүүлэх
- Багаар ажиллах
- Ёс зүйтэй, харилцааны соёлтой
- Санаачлагатай, ачаалал даах
- Эерэг, өөдрөг үзэл баримтлалтай, өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах, нийцэх
Мэдээлэл авах
Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
[contact-form-7 id="207" title="Newsletter"]