Logo

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Нууцлалын бодлого нь “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК (цаашид “Мэдээлэл хариуцагч” гэх)-ийн OCHUN аппликейшн, веб сайт болон тэдгээрээр дамжуулан үзүүлж буй цахим үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү Нууцлалын бодлогыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын дүрэм, журам, шаардлагыг мөрдөнө.

1.3. Хэрэглэгч нь OCHUN аппликейшн болон веб сайтаар дамжуулан үйлчилгээ авахын өмнө энэхүү Нууцлалын бодлоготой танилцаж, өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой нөхцөл, мэдээллийн эзний эрх, үүргийг ойлгосон байх үүрэгтэй.

1.4. Хууль тогтоомжийн дагуу мэдээллийн эзний зөвшөөрөл шаардлагатай тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь холбогдох мэдээллийг хэрэглэгчид урьдчилан танилцуулж, хуульд нийцсэн хэлбэрээр зөвшөөрөл авна.

ХОЁР. Мэдээлэл цуглуулах үндэслэл, зорилго

2.1. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг хууль тогтоомжид заасан үндэслэл, мэдээллийн эзний зөвшөөрөл, гэрээний хэрэгжилт, үйлчилгээ үзүүлэх шаардлага болон эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.

2.2. Хэрэглэгчийн мэдээллийг бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг таних, танин баталгаажуулах, зээлийн судалгаа болон зээлжих чадварын үнэлгээ хийх, зээл болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, гүйлгээ бүртгэх, залилан болон хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн хүсэлт, гомдлыг шийдвэрлэх болон хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэх зорилгоор боловсруулна.

ГУРАВ. Цуглуулах, боловсруулах мэдээлэл

3.1. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тохиолдолд овог, нэр, иргэний бүртгэлтэй холбоотой мэдээлэл, холбоо барих мэдээлэл, хаяг, банкны данс, санхүүгийн болон зээлийн мэдээлэл, гүйлгээний мэдээлэл, зээлийн хүсэлт, гэрээ, төлөлтийн мэдээлэл болон хэрэглэгчээс ирүүлсэн хүсэлт, гомдолтой холбоотой мэдээллийг цуглуулж, боловсруулж болно.

3.2. Үйлчилгээний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах зорилгоор IP хаяг, төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, веб хөтөч, аппликейшний хувилбар, нэвтрэлт, сесс болон техникийн лог зэрэг мэдээллийг автоматаар цуглуулж болно.

3.3. Хууль тогтоомжид заасан үндэслэл болон үйлчилгээний шаардлагаар эмзэг мэдээлэл боловсруулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөнө.

ДӨРӨВ. Мэдээллийг ашиглах, дамжуулах

4.1. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг худалдах, түрээслэхгүй.

4.2. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бөгөөд хуульд нийцсэн үндэслэл байгаа тохиолдолд төлбөр, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч, танин баталгаажуулах үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн технологи болон аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч, хууль, аудитын үйлчилгээ үзүүлэгч болон эрх бүхий байгууллагад шаардлагатай мэдээллийг дамжуулж болно.

4.3. . Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулахдаа зөвхөн тухайн зорилго, үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг дамжуулж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, хадгалалт, устгал болон зөрчил мэдээлэх шаардлагыг гэрээгээр хүлээлгэнэ.

ТАВ. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал

5.1. Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандах, ашиглах, өөрчлөх, устгах, задруулах болон алдагдахаас хамгаалах зохион байгуулалтын болон техникийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

5.2. Үүнд хандалтын эрхийн хяналт, танин баталгаажуулалт, шифрлэлт, сүлжээний хамгаалалт, логийн хяналт, мониторинг, нөөцлөлт болон мэдээллийн аюулгүй байдлын зөрчилд хариу арга хэмжээ авах зэрэг арга хэмжээ хамаарна.

5.3. Хэрэглэгч Ochun аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах нэг удаагийн код зэрэг өөрийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй, нийтэд мэдээлэхгүй байх үүрэг хүлээнэ. Хэрэглэгчийн буруутай, хайхрамжгүй үйлдлийн улмаас нэвтрэх мэдээлэл алдагдсан тохиолдолд холбогдох үр дагаврыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

5.4. Хэрэв хэрэглэгч хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд хэрэглэгчийн бүртгэлд нэвтэрсэн байх тохиолдолд хэрэглэгч мэдсэн даруй info@omz.mn и-мэйл хаягаар, албан ёсны нийгмийн сүлжээний сувгууд болон 7575-1818 дугаарын утсаар өдөр бүр 09:00-22:00 цагийн хооронд мэдэгдэх үүрэгтэй.

5.5. Кибер халдлага, системийн гэмтэл, ажилтны буруутай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гарсан зөрчлийн улмаас хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, журмын дагуу мэдээллийн эзэнд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.6. Хэрэглэгч нь интернет сүлжээ, цахим шуудан, мессеж, мессенжер зэрэг сувгаар мэдээлэл дамжуулахдаа нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг нууц мэдээллээ хамгаалж, зөвшөөрөлгүй этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.

Зургаа. Мэдээлэл хадгалах, устгах

6.1. Хэрэглэгчийн мэдээллийг хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлага, гэрээний үүрэг болон компанийн мэдээлэл хадгалалтын журмын дагуу шаардлагатай хугацаанд хадгална.

6.2. Хуульд заасан хугацаанд заавал хадгалах мэдээллийг холбогдох хугацаанд хадгална. Хадгалалтын хугацаа дууссан, цаашид хадгалах хууль ёсны үндэслэлгүй болсон мэдээллийг холбогдох журмын дагуу устгах, архивлах эсхүл хуульд зөвшөөрсөн хэлбэрээр цаашид боловсруулах арга хэмжээ авна.

Долоо. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил

7.1. Зөвшөөрөлгүй хандалт, мэдээлэл алдагдах, кибер халдлага болон бусад мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарсан тохиолдолд бүртгэж, үнэлэн, нөлөөллийг бууруулах, зөрчлийг таслан зогсоох, хэвийн ажиллагааг сэргээх арга хэмжээ авна.

7.2. Хууль тогтоомжид заасан тохиолдолд мэдээллийн эзэн болон эрх бүхий байгууллагад холбогдох журмын дагуу мэдэгдэнэ.

Найм. Мэдээллийн эзний эрх

8.1. Мэдээллийн эзэн хуульд заасан хүрээнд өөрийн мэдээлэлтэй танилцах, мэдээлэл боловсруулахтай холбоотой мэдээлэл авах, буруу мэдээллээ засуулах, хуульд заасан үндэслэлээр устгуулах, өгсөн зөвшөөрлөө цуцлах болон бусад эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

8.2. Хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацаанд хадгалах шаардлагатай мэдээллийг тухайн хугацаа дуустал холбогдох шаардлагын дагуу хадгална.

Ес. Зөвшөөрөл, хүсэлт, гомдол

9.1. Хуульд заасан тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрлийг цахим болон бусад хуульд нийцсэн хэлбэрээр авна.

9.2. Мэдээллийн эзэн зөвшөөрлөө цуцлах, мэдээлэлтэй холбоотой хүсэлт, гомдол гаргахдаа 7575-1818 дугаарын утас, info@omz.mn цахим шуудан болон Мэдээлэл хариуцагчийн албан ёсны сувгийг ашиглаж болно.

9.3. Зөвшөөрөл цуцалсан нь зөвшөөрөл цуцлахаас өмнө хуульд нийцүүлэн хийгдсэн мэдээлэл боловсруулалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Арав. Насанд хүрээгүй хүний мэдээлэл

10.1. Мэдээлэл хариуцагч нь 18 насанд хүрээгүй иргэний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж, хадгалахгүй бөгөөд энэ тохиолдлыг мэдсэн даруй үйлчилгээг шууд зогсоож, мэдээллийг устгах арга хэмжээг яаралтай авна.

Арван нэг. Бодлогын шинэчлэлт

11.1. Мэдээлэл хариуцагч нь хууль тогтоомж, зохицуулалтын шаардлага болон үйлчилгээний өөрчлөлттэй уялдуулан энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

11.2. Шинэчилсэн бодлогыг OCHUN-ийн веб сайт болон аппликейшнд нийтэлж, хэрэглэгчдэд хүртээмжтэй байлгана. Хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц өөрчлөлт гарсан тохиолдолд хуульд заасан шаардлагыг мөрдөнө.

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ

Нэр: “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Алтан жолоо тауэр, 12 давхар

Утас: 7575-1818

Вэб хаяг: www.Ochunfinance.mn

Имэйл хаяг: info@omz.mn

Шинэчилсэн огноо: 2026 оны 08 дугаар сарын 21

Хувилбар: 1.0