Нийгмийн хариуцлагын бодлого
Бид ISO26000 Олон улсын нийгмийн хариуцлагын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, татвар, шимтгэлээрээ дамжуулан эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлж, Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудын эрдэм мэдлэгийг хөгжүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн сайн сайхан бүхнийг дэмжин ажиллахыг зорьдог.
Нийгмийн хариуцлагын тэргүүн чиглэлүүд
-
БОЛОВСРОЛ
Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах хүсэл, эрмэлзэл боловсролыг дээшлүүлэх зорилготой төсөлт хөтөлбөрүүд
-
ЭРҮҮЛ МЭНД
Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, ажилтнуудынхаа эрүүл чийрэг байх нөхцөлөөр хангах зорилготой төсөлт хөтөлбөрүүд
-
ЗОРИЛТОТ БҮЛЭГ
Өрхийн үйлдвэрлэл, шинэ ажлын байр, тогтвортой ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөлт хөтөлбөрүүд
-
Сургалт хөгжил
Төрийн бус байгууллага болон сургалтын төвүүдтэй хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа ур чадварыг дэмжих зорилготой төсөлт хөтөлбөрүүд
-
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлт хөтөлбөрүүд
-
Үйл ажиллагааны хүрээнд
Дотоодын сайн засаглалтай төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна гадаадын олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэн нээлттэй ил тод байх зарчмыг баримтлан төсөлт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг
Хэрэгжүүлсэн ажлууд
-
2020 он
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил
- Ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүллээ
- Ажилтнуудынхаа эрүүл чийрэг, хөдөлгөөнтэй байхад анхаарч долоо хоног бүрийн Пүрэв гаригт спорт зааланд үнэ төлбөргүй тоглох нөхцөлийг бүрдүүлэн МҮХҮД сургуулийн спорт заалтай гэрээ байгуулсан.
- Unimed International Hospital эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг оношилгоонд бүх ажилтнуудаа үнэ төлбөргүй хамрууллаа.
- “Бүтээлч үрс” уламжлалт гар зургийн уралдаан 5 дахь жилдээ зохион байгуулагдсан.
-
2019 он
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил
- Очир Ундраа ОМЗ ББСБ-ын ажилтнуудынхаа хүүхдүүдээс 2019 онд шинээр сургуульд орж буй 6 настай хүүхэд бүрд 100.0 мянган төгрөгийн хичээлийн хэрэгсэл худалдан авах эрхийн бичиг гардуулан өглөө.
- Цус сэлбэлт үндэсний төвөөс зохион байгуулсан цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд хамт олноороо нэгдэн оролцлоо.
- Ажилтнуудыхаа эрүүл чийрэг, хөдөлгөөнтэй байхад анхаарч долоо хоног бүрийн Баасан гаригт спорт зааланд үнэ төлбөргүй тоглох нөхцөлийг бүрдүүлэн Тэмүүжин спорт заалтай гэрээ байгуулсан.
- МББСБХ-оос санаачлан хэрэгжүүлдэг 1000 цүнх аянд 4 дэхь жилдээ оролцон 100 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэлээ.
- “Бүтээлч үрс” уламжлалт гар зургийн уралдаан 4 дэхь жилдээ зохион байгуулагдсан.
- Эрдэнэт хотын нийгмийн халамжийн төвтэй 3 дахь жилдээ хамтран амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой 20 айлын хүүхдүүдэд иж бүрэн хичээлийн сурах бичиг гардуулан өглөө.
- “Итгэл, Найдвар, Боломж-2019” бүх нийтийн марафон гүйлтэд, 3 км төрөлд хамт олноороо 5 дахь жилдээ оролцлоо.
- МҮХХ-той 13 дахь жилдээ хамтран ажиллан 2019 онд анх сургуульд орж буй 6 настай 30 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэглэл бэлэглэсэн.
- Unimed International Hospital эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг оношилгоонд бүх ажилтнуудаа үнэ төлбөргүй хамрууллаа.
- Төрийн болон ТББ, мэргэжлийн холбоодуудаас зохион байгуулсан 30 гаруй төрлийн сургалтад ажилтнуудаа хамруулж, нийт 9.6 сая төгрөгийг зарцуулсан.
- Салбар нэгжүүдэд 77.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн эрүүл, аюулгүй тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн.
- Ажилчдынхаа санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлэн Очир Ундраа групп компанийн нийт 97 ажилтанд хөнгөлөлттэй нөхцөлтэй 556.5 сая төгрөгийн бага хүүтэй зээл олгосон
- Өмнөх оноос ажлын байрын тоо 61%-р өссөн.
- Улсын төсөвт 451.0 сая төгрөгийн татвар төллөө.
-
2018 он
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил
-
2017 он
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил
- Ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүллээ.
- МББСБХ-ны тэмцээн зохион байгууллаа.
- Хандивын шидэлт зохион байгууллаа.
- “Миний Ертөнц” гар зургийн уралдаан
- Тоног төхөөрөмж хандивлалаа.
- Хог Bucket Challenge аянд нэгдлээ.
- 1000 Цүнх Challenge аянд нэгдлээ.
- Эрдэнэт слабар 1000 Цүнх аянд нэгдлээ.
- Hope and Possibility
-
2016 он
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил
- Эрүүл ахуйг хангах
- Хөдөлмөр аюулгүй байдал
- Компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр
- Байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
- Ивээн тэтгэсэн
- Салбарын оролцоо
- Спорт заал
- Соёлын ажил
- 1000 Цүнх аян
- Гар зургийн уралдаан
- Эмчилгээний зардалд хандив өргөлөө
- Тоног төхөөрөмж хандивлалаа
- Эрүүл мэндийн үзлэг
- Марафон гүйлт
- Мод тарих өдөр
- Ажилчидынхаа санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлсэн.