Бидний тухай
Очир Ундраа ОМЗ ББСБ нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. Манай байгууллага нь өдгөө 35000 гаруй харилцагчид 250 гаруй тэрбум төгрөгийн зээл олгож, уг санхүүжилтээр дамжуулан 6000 орчим ажлын байр бий болгон, 2021 оны байдлаар нийт хөрөнгө 40.6 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 30.3 тэрбум төгрөг, улсын төсөвт 3.3 тэрбум төгрөг төлж санхүүгийн салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид алхам алхмаар хөгжин дэвшихийг эрмэлзэн харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт технологи, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж бизнесийн болон хэрэглээний зээл, валют арилжаа, итгэлцлийн үйлчилгээг харилцагчиддаа мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж, сонирхогч талуудын сэтгэл ханамжийг хамгийн өндөр төвшинд байлгахаар зорин ажиллаж байна.
Бидний үнэт зүйлс
Aлсын хараа
Хамгийн үр өгөөжтэй санхүүгийн байгууллага болно.
Эрхэм зорилго
Мэдрэмж, шинэчлэлийг хослуулж, үнэ цэнэ, бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэн, тогтвортой байдлыг эрхэмлэж, санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээгээр харилцагчдынхаа талархлыг хүлээсэн ёс зүйтэй байгууллага байна.
Үнэт зүйлс
- Үнэнч, шударга байдал
- Бүтээлч байдал
- Хариуцлагатай байдал
- Өрсөлдөх чадвартай байдал
- Хүндэтгэлтэй байдал
Баримталдаг зарчим
Бидний түүх
2008
2008.06.08-ны өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдав.
2009
Итгэлцлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлөө авав.
2010
Автомашин барьцаалсан зээлийг зах зээлд анх нэвтрүүлэв.
2012
Баянгол дүүрэгт анхны салбараа нээсэн.
2014
Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан.
Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн ТУЗ байгуулагдав.
2016
Баянзүрх дүүрэгт салбараа нээсэн.
Онлайн орчинд суурилсан зээлийн хүсэлт илгээх, дансны хуулга харах, гүйлгээ хийх боломжтой цахим үйлчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэв.
2017
Хөдөө орон нутгийн анхны салбараа Эрдэнэт хотод нээсэн.
Зорилтот төсөлт хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол шошго, Итгэлийн гар, Эрдмийн ундаа бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр гаргалаа.
2018
ISO 9001:2015 олон улсын стандартыг банк бус санхүүгийн салбарт анхлан нэвтрүүлэв.
Санхүү бүртгэлийн Polaris системийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэв.
Хан-Уул дүүрэгт салбараа нээсэн.
2019
Мобайл аппликэйшнд суурилсан “Цахим кредит картын бүтээгдэхүүн”-ийг зах зээлд шинээр гаргасан.
2020
ISO-ийн баталгаажуулалтыг 3 дахь жилдээ хийсэн.
2021
Банк бус санхүүгийн байгууллагын цогц санхүүгийн үйлчилгээ бүхий "Opay" аппликейшныг зах зээлд нэвтрүүлэв.
Бидний амжилт
2010
МҮХАҮТ –н топ 10 ББСБ, “Бизнесийн эрхэмсэг оршихуй титэм”
Голомт банкны хүндэт харилцагч
2011
МҮХАҮТ –н топ 10 ББСБ, “Бизнесийн эрхэмсэг оршихуй титэм”
Голомт банкны хүндэт харилцагч
2012
МҮХАҮТ –н топ 10 ББСБ, “Бизнесийн эрхэмсэг оршихуй титэм”
Очир Ундраа группийн оны “Шилдэг хамт олон”
2013
МҮХАҮТ –н топ 10 ББСБ, “Бизнесийн эрхэмсэг оршихуй титэм”
МББСБХ-н оны “Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”
2014
МҮХАҮТ –н топ 10 ББСБ, “Бизнесийн эрхэмсэг оршихуй титэм”
2015
МҮХАҮТ-н Монголын банк бус санхүүгийн салбарын онцлох “Энтерпренер” байгууллага
МББСБ-н оны “Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”
Сүхбаатар дүүргийн Шилдэг татвар төлөгч байгууллага
2016
МҮХАҮТ-н Монголын банк бус санхүүгийн салбарын онцлох “Энтерпренер” байгууллага
МББСБХ-н оны “Шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байгууллага”
МББСБХолбооны 2016 оны сагсан бөмбөгийн тэмцээний “Цомын эзэн” баг
2018
МҮХАҮТ-н сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох “Энтерпренер” байгууллага
МББСБХ-н оны “Шилдэг санхүүгийн хүртээмжтэй байгууллага”
2019
МББСБ-н оны “Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага”
МҮХАҮТ – н сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох “Энтерпренер" байгууллага
Очир Ундраа группийн оны “Шилдэг хамт олон”