Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэгч нарт цогц системтэй, хүртээмжтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар нэмүү үнэ цэнэ, баялаг бүтээгчийг бий болгоход оршино.
Уриа: Өрхийн үйлдвэрлэлээс Үндэсний үйлдвэрлэгч
Зээлийн бүтээгдэхүүний давуу тал:
- “Монгол шошго” зээл нь барьцаа хөрөнгө шаардахгүй бөгөөд зөвхөн итгэлд тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн юм.
- Бизнесийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болохуйц ( хүү бага, хугацаа урт, барьцаагүй, ) хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ
- Бид бизнесийн удирдлагын санхүү, менежмент, маркетингийн чиглэлээр үнэ төлбөргүй цогц системтэй сургалтад хамруулж таны найдвартай урт хугацааны санхүүгийн зөвлөх, түнш байна.
- Бид таны бизнесийн онцлогоос шалтгаалан зээлийн эргэн төлөлтийн уяан хатан бодлогыг баримтална. ( Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлөлтөөс 6 сарын хугацаанд чөлөөлөгдөх боломжтой.)
- Бид харилцагчдынхаа хоорондын харилцаа холбооны гүүр болж харилцан хамаарал бүхий бизнес эрхэлдэг харилцагч нарын түншийн харилцааг өргөжүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтын сувгийг хамтран өргөжүүлнэ.
- Бид зээлийн эргэн төлөлтийн зүй зохистой бодлогыг баримтлан хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь таныг эрсдэлээс хамгаалах бодит алхам юм.
- Бид санхүүгийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан мэргэжлийн туршлагатай хамт олон бөгөөд таны санхүүгийн хэрэгцээ шаардлага, боломжийг зөв тодорхойлно.
Дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүн үйлчилгээ цэснээс авна уу!